Wednesday, January 27, 2010

SA200 хичээлийн лаб 1

1. Цезарийн шифрийн өргөтгөл болох аффин Цезарийн шифр дараах байдлаар тодорхойлогдоно.

Плайнтекст p болгоны хувьд шифртекст c нь c=E(a,b,p)=(ap+b) mod 26 хуулиар хувирна.
Инкрипшн алгоритмийн үндсэн шаардлага нь тухайн хувиргалт нэгэн утгатай байхийг шаарддаг.
Жишээлбэл: хэрэв p, q тэнцүү биш бол E(a,b,p), E(a,b,q) мөн ялгаатай байх ёстой. Хэрэв энэ нөхцөл зөрчигдвөл 2 ялгаатай плайнтекст нэг ижил шифр-т харгалзаж, улмаар дикрипшн хийх боломжгүй болно. Тухайлбал: a=2, b=3 үед E(a,b,0)=E(a,b,13)=3 байна.

  • b тооны авч болох утганд ямар нэгэн шаардлага бий юу?
  • a тооны авч болох утгуудыг тооцоол.
  • аффин Цезарийн шифрээр инкрипшн, дикрипшн хийх програм бич.

2. 2x2 Хилл шифр ашиглаж инкрипшн, дикрипшн хийх программ бич.
3. m хэмжээс бүхий Хилл шифрийг тайлах программ зохио.

Жич: 1-р ажилд a нь 2-той, 13-тай тэнцэж болохгүй, b нь 0, 26 байж болохгүй.
Stallings-iin Chapter 2, Section 2.2-г уншина уу.

No comments:

Post a Comment