Wednesday, January 27, 2010

SA200 хичээлийн лаб 1

1. Цезарийн шифрийн өргөтгөл болох аффин Цезарийн шифр дараах байдлаар тодорхойлогдоно.

Плайнтекст p болгоны хувьд шифртекст c нь c=E(a,b,p)=(ap+b) mod 26 хуулиар хувирна.
Инкрипшн алгоритмийн үндсэн шаардлага нь тухайн хувиргалт нэгэн утгатай байхийг шаарддаг.
Жишээлбэл: хэрэв p, q тэнцүү биш бол E(a,b,p), E(a,b,q) мөн ялгаатай байх ёстой. Хэрэв энэ нөхцөл зөрчигдвөл 2 ялгаатай плайнтекст нэг ижил шифр-т харгалзаж, улмаар дикрипшн хийх боломжгүй болно. Тухайлбал: a=2, b=3 үед E(a,b,0)=E(a,b,13)=3 байна.
  • b тооны авч болох утганд ямар нэгэн шаардлага бий юу?
  • a тооны авч болох утгуудыг тооцоол.
  • аффин Цезарийн шифрээр инкрипшн, дикрипшн хийх програм бич.

2. 2x2 Хилл шифр ашиглаж инкрипшн, дикрипшн хийх программ бич.
3. m хэмжээс бүхий Хилл шифрийг тайлах программ зохио.

Жич: 1-р ажилд a нь 2-той, 13-тай тэнцэж болохгүй, b нь 0, 26 байж болохгүй.
Stallings-iin Chapter 2, Section 2.2-г уншина уу.

Read more...

SA200 хичээлийн лекц 1

Эхний лекц сурах бичгийн 1-р бүлгийг товчхон, 2-р бүлгийг дэлгэрэнгүй ярилцах болно.
Лекцийн слайдууд :

William Stallings chapter 1
William Stallings chapter 2

Read more...

Tuesday, January 26, 2010

SA200 хичээлийн тухай

Энэ хичээл КТМС-ийн хувьд шинээр заагдаж эхэлж байна.
Хичээлийн талаарх мэдээлэл энд бий.

Үндсэн сурах бичиг :

Cryptography and Network Security Principles and Practices, Fourth Edition
By William Stallings

Сурах бичгийн сайт
http://williamstallings.com/Crypto/Crypto4e.html -нд оюутанд зориулсан янз бүрийн мэдээлэлүүд бий.

Сурах бичгийн е-хувилбарыг авах оюутнууд bat120@gmail.com -луу нэр кодтойгоо
мэйл илгээж аваарай.


Read more...

Monday, January 25, 2010

MT116 Лекц 1

Лекц 1-ийн слайд энд байна.
Read more...

МТ116 хичээлийн бие даалтийн тухай

Бие даалт нийт 41 оноо.

Оюутнууд вариантаа сонгохдоо дараах схемийн дагуу сонгоно.
Номны бүлэг болгон дасгалуудтай ба дасгал болгон вариантуудтай.

Оюутны кодын төгсгөлийн цифр
Вариантын төгсгөлийн цифр
1,6
1,6
2,7
2,7
3,8
3,8
4,9
4,9
5,0
5,0

Жишээлбэл:
1-р бүлэг 12 дасгалтай, 4-р дасгал 30 варианттай байна.
SW01D017 кодтой оюутан дасгал болгоны 2, 7 -оор төгссөн вариантуудыг сонгоно.

Сэдэв
7 хоног
Оноо Номны бүлэг Дасгалын дугаар
1. Хэллэгийн логик сэдвийн бодлого
3-7
10
1
3-11
2. Хэллэгийг томъёолох (Сурах бичгийн 2-р бүлгийг уншиж амаар хамгаалах)
8
5
2
-
3. Нэмэлт үйлдэл, логикийн үйлдлийг хэрэглэх
9
3
3
2-5
4. Оюун дүгнэлт, түүнийг хүснэгт, Уангийн аргаар шалгах
10
5
4
3, 8-11
5. Оюун дүгнэлтийн гаргалгаа
11
5
5
1-3
6. Теорем батлах
12
3
5
6
7. Предикаттай оюун дүгнэлтийн гаргалгаа
13
5
6
7-13
8. Предикат, түүнийг томъёолох (Сурах бичгийн 7-р бүлгийг уншиж амаар хамгаалах)
14
5
8
-


Хоцорсон бие даалтыг дүгнэхгүй!.

Read more...

Sunday, January 24, 2010

MT116 хичээлийн тухай.

Математик логик хичээлийг үзэж буй оюутнуудын анхааралд

Үндсэн сурах бичиг :

Математик логик, Ю.Намсрай, Д.Азбаяр, 2006, ШУТИС
(сургуулийн номын санд хангалттай бий)

Нэмэлт материал :

Хэллэгийн логик, предикат логик, гаргалгааны дүрэм сэдвийн хүрээнд ямар ч
нэмэлт материал ашиглаж болно. Интернет болон бусад эх сурвалжуудад маш
их материалууд бий.

70 онооны задаргаа :

Ирц, идэвхи 4 оноо
Үндсэн мэдлэг, чадвар шалгах сэдвийн шалгалт 3 удаа бичгээр
  1. Хэллэгийн логикийн үйлдлүүд, логик илэрхийлэл, функц 10 оноо
    (VIII долоо хоног)
  2. Оюун дүгнэлт түүний гаргалгаа 10 оноо
    (XIII долоо хоног)
  3. Предикатын логик түүний гаргалгаа 5 оноо
    (XVI долоо хоног)
Бие даах ажил 41 оноо

Read more...